Монголын түүх хичээлийн биедаалтууд


Монголын түүх хичээлийн биедаалтууд

 

             Оюутан та бүхэнд биедаалтын оноог бүрэн авах боломж олгох үүднээс бүх биедаалтуудыг холбогдох шаардлага, хугацаа, үзүүлэлттэй нь орууллаа. Мөн та бүхэнд жишээ болгох үүднээс өгүүлэл гэсэн хэсэгт эссе, илтгэл, өгүүлэл оруулсан байгаа.  Анхааруулахад та бүхэн бүх биедаалт дээрээ заавал өөрийн нэр, код, семинарын цагыг заавал бичсэн байх шаардлагатай. За амжилт. Та бүхнийг чадна гэдэгт итгэж байна.


1.      Музей үзэх биедаалтууд.

А. Монголын Үндэсний түүхийн музей үзэх. Үүнд: тайлан бичиж, тасалбартайгаа хураалгах, хугацаа нь V-VII  долоо хоногт

Б. Түүхэн холбогдолтой дурийн нэг музей үзэж тасалбараа хураалгах, хугацаа V-VII долоо хоног/Богд хааны музей, Чойжин ламын музей, Занбазарын музей, Цэргийн музей гэх мэт/

3.  “Монголын Нууц Товчоо” сэдвээр өгүүлэл бичих бие даалт хийх.

   - Сэдэв сонголт хийх /Монголын нууц товчооны аливаа нэг зүйлийг сэдэв болгон сонгоно. Жишээлбэл: Хасарын намтар, Өэлүн хатны түүхэнд гүйцэтгэсэн үүрэг, Наху гүний тулалдаан, 9 өрлөг гэх мэт /

- үгийн тоо 1000-гаас дээш

- Хугацаа VI-X-р долоо хоног

- Түлхүүр үг ашигласан байх

- оршил, агуулга, дүгнэлт хэсгүүдээс бүрдэх ёстой

- Найруулга, үг үсгийн алдаагүй байх

- Ишлэл зүйлт ашигласан байх, түүнийхээ эх сурвалжийг бичих хэрэгтэй

- Өөрийн үзэл бодлыг логик дэс дараалал, үндэслэлтэйгээр орууласан байх

- Өөрийн анализ буюу задлан шинжилгээ хийж өөрийн үзэл бодлоо батлах, дүгнэлт гаргах шаардлагатай.

4. "Түүхэн сурвалж" Монголын түүхэнд холбогдох ямар нэгэн түүхэн ном зохиолыг сонгон авч реферат хийнэ.

Хугацаа IX-XIII-р долоо хоног

биедаалт рефератын бүтэц агуулгын дагуу хийсэн байна 

-Сэдэв

- Төлөвлөгөө

- Оршил

- Агуулга

- Дүгнэлт гэх мэт