Дээд»Монголын түүх»Семинар-6 Хэрэйд»

Семинар-6 Хэрэйд


 

   

   Хэрэйд аймаг нь Хятан, Алтан улсын үед монгол нутагт оршиж байсан томоохон хүчирхэг аймаг байсан юм

 

  

      XIII зуунаас өмнө хэрэйд, жирхин, конкайд, сакаид, тумауд, албат, тункайд, хиркун гэдэг хэрэйдийн найман аймаг байжээ1. Хэрэйдийн гарал үүслийн талаар түрэг, монгол гэсэн хоёр ацан судалгаа байдаг. Судалгааны явцад монголын салбар аймаг байсан нь батлагддаг байна.

      Хэрэйдийн хожуухан үеийн нутаг нь Яг Ябган (Заг Завхан), Туул, Сэлэнгэ, Элсэн говийн хооронд байж, баруун талаараа наймантай зах нийлж, хойд талаараа мэргидтэй хил залгаж, зүүн талаараа төв монголчуудтай нутаг савлаж, өмнөд талаараа тангудын Ся улстай хязгаар тулсан байжээ.

      Хятаны сүүлч, Алтан улсын эхэн үед Хэрэйдийн хан Тоорилын зуны ордон нь Далан-Даваа гэдэг газар, өвлийн орд нь Онгийн голд байсан хэмээн түүхэн сурвалжид тэмдэглэжээ. Эдгээр газрууд нь Орхон голын сав дагуу байгаа болно. Тоорилын баруун жигүүрийн цэрэг анги нь: Тулсутан, Джалсутанд, зүүн жигүүрийн цэрэг анги нь: Илат, Тарат (тариат), Айджиэ, Күтүкэн (Өтүкэн), Урут, Укрут, Ийлет, Тертит-д нутагладаг байжээ2. Энэ нь хэрэйдийн ханы нутгийн хожуу үеийн мэдээ боловч тэд өвөг дээдсээсээ тэнд нутагшин суусан нь мэдээж юм.

      Хэрэйд аймгууд Хятан улсын (X-XI зууны) үеийн Зу-бу гурван аймгийн дотор багтаж байсан нь газар зүйн талаар гарцаагүй тохирч байна.

      XI-XII зууны үеэр хэрэйдийн ханлиг нь хүчтэй болж, бараг бие даасан жижиг улс мэт болжээ. Хэрэйдийн хан Маркусыг бас буюруг3 гэж нэрлэдэг байжээ. Хэрэйдийн түүхэнд нэр нь үлдсэн хамгийн эртний буюруг хан бол Маркус болно.

      XII зууны эхэнд Маркус хан хэрэйдийн төр барьж байсан, тэр цагт татарууд хүчирхэг Хэрэйдийн эсрэг хандаж нэлээд эв түнжингүй байжээ. Чухам ингэж Алтан улсад хараат байсан татарууд нь хэрэйдийн хан буюруг Маркусыг гэнэдүүлэн барьж, Алтан улсад хүргүүлэн модон илжигт хадаж амийг нь хороосон ажээ4.

      Буюруг хан Маркус хоёр хүүтэй: нэг нь Куржакуз буюруг, нөгөө нь Гүр хан байжээ. Гэвч Маркусын хоёр хүү нь хэрэйдийн ханлигийн төрийн эрх мэдлийг тэр даруйд залгаж эзлээгүй. Маркусаас хойш Сарык хан гэгч (XII зууны эхэн үед) хэрэйдийг мэдэж явсан ажээ1.

      Сарык ханы үед хэрэйдийг татарууд гурван удаа довтлон түйвээж зугатагсдыг нэхүүлж мөрдүүлэн, тусгай баг цэргээр үлдэгсдийг тонуулсан хэмээн Рашид-ад-Дин бас бичжээ2. Түүний дараа Сарык хан Орхон голын эхэнд орд бууж, алчи татарын 70 овгийг гэнэдүүлэн дарахаар цэрэг сэмхэн зэхэж байгаад Сарык ханы нэг цэрэг татарт очиж нууцыг задруулан мэдээлснээс болж сэрэмжгүй байсан Сарык хан татарын цэрэгт тэндээ цохигджээ3.

      Сарык ханы хамт тулалдааны газраас Тарбай каян хэмээх эмэгтэй зугатан гараад: “Бид дээдэс доодсыг хорсгон гомдоож байлаа..” гэж хэлэхэд “Энэ эмэгтэй зөв хэлж байна” гэж Сарык хан хүлээн зөвшөөрч байжээ4. Үүнийг хянаж үзвэл, хэрэйдийн ноёлог хэсгийн захирлага ширүүсэж, ардын хилэн тэмцэл ихтэй байсан нь илэрхий байна. Түүнээс хойш хэрэйдийн ханлиг үнэндээ татарын мэдэлд түр оржээ.

      Сарык хан татаруудад ялагдсаныхаа дараа Хажир хэмээх хантай хамтран цэрэг хуралдуулж, татарыг довтолж Хэрэйчин

5

ханлигийг татараас ангижруулан авчээ. Тэр цагт Куржакузын ахмад хүү Тоорил эх Илма хатны хамт татарт олзлогдоод байсныг бас авран гаргажээ. Илма хатанд сэтгэлтэй болсон Элжидайг хэрэйдэд үүрд өгсөн гэнэ. Сарык хан хэрэйдийн ханлигийг хэдий хүртэл мэдэж явсныг лавлан мэдэх баримт байхгүй. XII зууны эхэн хагасын эцсээр хэрэйдийн ханлигийг Маркусын ууган хүү Куржакуз (Сарык ханы хүргэн) мэдэх болсон байна. Куржакуз буюруг Тоорилоос гадна бас бус олон хөвүүнтэй байсан гэдэг.

  

      XII зууны эхэн хагаст хэрэйдийн дотор ноёлог ёс хөгжиж, хан хөвүүдийн эрх мэдэл ахиж, бие биеэс тэргүүлэн гарахыг оролдох болсон байна. Куржакуз буюруг хан өөрөө Орду-Балагасун (одоогийн Хар балгас)-нд нутаглаж, дүү Гүр хан, ахмад хүү Тоорил нарт Яг-Ябган (Заг-Завхан) гэдэг газрыг захируулахаар шийдвэрлэж, бусад хүү Юла-Магус, Тай-Тимур тайш нарт Каргас-Буругус гэдэг газрыг мэдүүлэхээр тушаасан байжээ. Тэгээд хэлсэн нь: Хэрэв тэд цуг байвал эвлэхгүй, миний үхсэн хойно эд өглөөнөөс шөнө хүртэл, шөнөөс өглөө хүртэл хэрэйдийн улсыг үлдээхгүй гэжээ. Куржакуз буюруг хан тийм ч шалтгаанаар хөвүүдээ ангид салангид байлгасан гэж түүхэнд тэмдэглэжээ1.

      Куржакузын нас барсны дараа Тай-Тимур, Бука-Тимур нар эцгийн даатган өгсөн нутгий нь захируулахаар Тоорилыг явуулж, хэрэйдийн хан ширээг эзэлсэн байна. Гэвч хэрэйдийн ханлигийн эрхийг Куржакузын хөвүүд жинхэнэ барьж чадаагүй, харин урьд Илма хатныг дагаж ирсэн Элжидай хэрэг дээрээ хэрэйдийг захиран мэдэж байх болсон ажээ. Тийм учраас Тоорил: “Одоо яагаад улс захирах явдлыг Элжидайд олгов” гэж Тай-Тимур тайш, Юла-Магус хоёроос асууж байжээ2.

      Тоорил тийнхүү хэрэйдийн эрхийг булаан авах замд орсон байх бөгөөд түүнээс хойш Тоорил аян шалтаг олж, зарим дүү нараа алж, заримыг хөөж, эцгийн суурийг эзэлжээ3. Энэ нь XII зууны дундуур үед болсон хэрэг явдал ажээ.

      Түүнээс хойш хэрэйдэд үнэндээ хоёр хан сууж, хан ширээг булаалдах ширүүн тэмцэл тасралтгүй үргэлжилж хэрэйдийг төрийн талаар сулруулж байжээ.

            “Хоёр наран ургаваас

            Худгийг усан-баар хугаюу (ширгэюү)

            Хоёр хаан сууваас

            Хамаг улсаа баръюу”4 

гэж Наймалчин гэгч эмгэн Тоорилд зэмлэн сургаж байсан тухай мэдээнээс үзэхэд, хэрэйдийн ханлиг нь тэр үеэр хан ноёдын хоорондын хямрал тэмцлийн хөлд ихээхэн нэрвэгдэж байсан нь тодорхой. Тэр тэмцэлд хэрэйдийн өрнөд, дорнод хөршийн хаад, ноёд шууд оролцож эхэлсэн байна.

      “Миний ахын нулимс нь бас л эгшээгүй, нугас нь хөшөөгүй байхад, чи ахаа алж, дүүгээ сөнөөж байх. Улс маань хэрхэн үлдэж хоцрох вэ?”5 гэж Гүр хан Тоорилыг донгодон хэлж, түүнийг талж зугадуулсан гэдэг

6

. Ингэж Тоорилыг түүний авга Гүр хан эсэргүүцэж эхэлсэн ажээ. Тоорил дарагдан зуугаад хүнтэй зугадаж, монголын Есүгэй баатарт ирэхэд Есүгэй “энэ хүнтэй бид нөхөрлөвөл зохино” гэж Тоорилтой Туулын Хар-Түнэ (шугуй)-д анд бололцож, Гүр ханыг довтолж зугатуулан, Тоорилд хэрэйдийг эзлүүлсэн байна.

  

      Ер нь хэрэйд монголчуудын анд бололцох явдал үүгээр эхэлсэн биш хэрэйдийн Сарык хан монголчуудыг “дүүс” маань гэж үзэж, монгол, хэрэйд хоёр хоорондоо гэрлэхгүй, найрамдан явахыг сануулж байжээ.

      Монголчууд Сарык ханы хүч суларсныг харгалзан тэдний хүн бүрт арав арван морь өгч тэнхрүүлж байсан удаа бий ажээ. Түүгээр ч барахгүй, Ван ханы авга Гүр хантай Амбагайн хүү Хадаан тайш сайн харилцаатай байжээ1.

      Хэрэйдийн ханлиг XII зууны хоёрдугаар хагаст дотооддоо төрийн тэмцэлтэй, бутархай байсны дээр, түүний хөрш Найманы ханлиг, Тангудын Ся улс, Хар Хятан улсын уулга довтолгоонд Хэрэйд эрсэдсээр байсан байна. Энэ нь Хэрэйд аймгийн холбооны дотоод төрийн тэмцлийг улам гүнзгийрүүлж, Хэрэйдийн ханлигийн эрх мэдэл Тоорил, түүний дүү Эрх Хар хоёрын гар дамжин байсаар хэрэйдийн ханлигийг доройтуулахад хүргэсэн байна. Хэрэйд аймаг христос шашин шүтдэг байсан гэж XIII зууны Сирийн нэгэн түүхч бичсэн байдаг.