Лекц-11
Лекц-11 буюу Манжийн үеийн Монгол Орон оюутан залуусаа Лекцээ нөхөж аваарай

Семинар-9
Семинар-9 Юан гүрний түүх

Лекц-10
Лекц-10 татаад аваарай

Лекц-8:
Монгол угсааны хаант улсууд

Лекц-7
Сайн байн уу? Оюунлаг оюутан залуусаа Лекц-7 маань Монголчуудын байлдан дагууллын тухай сонирхолтой лекц байгаа үзэж судлаарай. дэлгэрүүлэн уншиж өөртөө шинэ мэдлэг бий болгоорой. амжилт

Семинар-6 Мэргид болон бусад аймаг

Бусад монгол аймгууд, аймгийн холбоод

      XII зууны үед монгол нутагт дээр дурдсан Хамаг монгол улс, Татар, Хэрэйд зэрэг ханлигууд байснаас гадна тэдний мэдэл захиргаанд ороогүй, тусгаар овог аймаг нэлээд байжээ.

      Тэдгээрийн зарим нь хэд хэдэн аймгаар бүрэлдэн тогтсон аймгийн холбоод байсан ба зарим нь аймгийн холбоонд нэгдэж байгаад задарсан буюу ганцхан аймаг төдийгөөс хэтрэхгүй нэгжүүд байжээ.

      Мэргид аймгийн нэр анх 1096 онд Ляо улсын түүхэнд “мэйличи”2 гэдэг хятад дүрс үсгээр тэмдэглэгджээ. Энэ нь мэргид гэсэн үг юм. Мэргид нь монгол хэлтэн аймаг мөн. Мэргидүүд гурван гол овгоос бүрэлдсэн тул гурван мэргид гэдэг мэргид аймаг нэг хэсэгтээ хятан улсын харъяанд байсан Зу-бу 18 аймгийн тоонд орж байжээ.


Семинар-6 Татар

Татарын ханлиг

 

 Татарчууд бол монголын өргөн уудам тал нутгаар мал маллан бас бага сага тариалан эрхлэн амьдарч байсан эртний нэгэн аймаг юм. Татарыг Дунху (Зүүн ху)-гаас гаралтай гэдэг. Татарын нутаг дэвсгэр харьцангуй уудам, хүн ам олон, аж ахуй нь сүрхий хөгжсөн байсан учир нэгэн үедээ нэлээд хүчирхэг аймаг байв. Рашид-ад-Диний “Судрын чуулган” зохиолд татарчуудыг “долоон түмэн өрхтэй” гэж бичээд “Tituqliut” гэж тэмдэглэсэн буй.


Лекц-1

 Сайн байцгаана уу? оюунлаг оюутан залуусаа

       Та бүхэндээ 2016-2017 оны хичээлийн шинэ жилийн мэнд хүргье. Энэ улиралд миний бие МХТС болон МИС-ийн оюутан залуус та бүхэнд түүхийн хичээл зааж бүтэн 16 долоо хоног хамтран ажиллах болсондоо баяртай байна. Монголын түүхийн ертөнц боловч түүхээр дамжуулан өөрийн амьдарч буй нийгэм, орчныг төсөөлөх, багаараа хамтран ажиллах, өөрийн үзэл бодлыг төлөвшүүлэх энэ хичээлд тавтай морил гэж та нарыг чин сэтгэлээсээ урьж байна.

       


Лекц-06 ИХ МОНГОЛ УЛС
Сайн байна уу? Та бүхэндээ шинэ долоо хоногийн мэнд хүргье Лекц-06 Их Монгол улс Пакс Монголиа

Семинар-6 Хэрэйд

 

 

   Хэрэйд аймаг нь Хятан, Алтан улсын үед монгол нутагт оршиж байсан томоохон хүчирхэг аймаг байсан юм

 

      XIII зуунаас өмнө хэрэйд, жирхин, конкайд, сакаид, тумауд, албат, тункайд, хиркун гэдэг хэрэйдийн найман аймаг байжээ1. Хэрэйдийн гарал үүслийн талаар түрэг, монгол гэсэн хоёр ацан судалгаа байдаг. Судалгааны явцад монголын салбар аймаг байсан нь батлагддаг байна.


Семинар-6

Хамаг Монгол Улс

 

 XII зууны эхэн хагаст гурван голын сав газраар төвөлсөн Хамаг монгол хэмээх монгол туургатны гол улс байгуулагдсан нь түүхнээ нэгэнт тодорхой болсон бөлгөө. Дотоод гадаадын эрдэмтэд Хамаг монголыг ихэд сонирхон судалж, янз бүрийн дүгнэлт таамаглал хийж, нэгдсэн ойлголт олоогүй боловч ямар ч гэсэн гурван голын сав газарт Хамаг монгол хэмээх улс оршин тогтнож, жилээс жилд хүчирхэгжин хөгжсөөр Зүрчидийн Алтан улстай эн сацуу болсон гэдгийг олонхидоо хүлээн зөвшөөрдөг ажээ. “Монголын нууц товчоо”-ны § 62-т “Хамаг монголыг Хабул хаан мэдэн авав”2 гэж бичсэн буй.


Лекц-5 Овог, ургийн бичиг
Сайн байна уу? Та бүхэндээ шинэ долоо хоногийн мэнд хүргье энэ долоо хоногт Лекц-5 буюу Овог, ургийн бичгийн тухай байгаа.  

Семинар-5 Уйгур

Уйгурын хаант улс

Уйгурын хаант улс байгуулагдсан нь. 

Төв Азид ноёрхож байсан Түрэгийн хаант улс мөхсөний дараа түүний ор суурийг Уйгур улс эзэлж YIII-IX зууны үед Монгол нутагт төвлөрөн засаглажээ. Уйгур нь мөн Алтай хэлний бүлэгт багтах Түрэг угсаатан юм. Эртний хятадын түүхэнд Уйгурын уг удмыг МЭӨ III зууны үеэс эхлэн Динлин гэж тэмдэглэж байсан ба МЭ IY зууны үеэс Дили, Тэлэ гэж нэрлэх болсон байна. Уйгурын өвөг дээдэс нь өндөр дугуйтай тэрэг хэрэглэн нүүдэллэх тул Гаогюй (өндөр тэрэгтэн) гэж ч нэрлэж байжээ.


Семинар-3
Сайн байцгаана уу?
Та бүхэндээ шинэ долоо хоногийн мэнд Семинар-3 орууллаа 

Семинар-5 Киргиз

Киргисийн хаант улс 

Улс төрийн түүх. Уйгурын ноёрхлыг мөхөөж Монгол нутагт түр ноёрхлоо тогтоосон овог аймаг бол киргис нар бөгөөд тэд Төв Азийн эртний ард түмний нэг болно. Киргисийн өвөг дээдсийн нэрийг олон үеийн түүх сударт гэгүнь, гянгүнь, гюуйву, гйегү, гйегйес, хакяньс, хягас гэх зэргээр дуудлага хувирган тэмдэглэсэн байх ба Орхоны Түрэг бичээст Кыргыз гэсэн байна.